Веб сайт хийх үйлчилгээ
Танай бизнест үр дүн авчрах, хурдан бөгөөд найдвартай веб сайтыг эхнээс нь хийж өгнө. Компанийн танилцуулга сайтаас эхлээд онлайн дэлгүүр, захиалгын систем, нарийн логиктой веб апп хүртэл.
ДэлгэрэнгүйСайн байна уу, би Амартүвшин. Улаанбаатарт ажилладаг програм хангамжийн инженер. Бизнес, байгууллагуудад зориулж хурдан, найдвартай веб сайт, веб апп болон хиймэл оюун ухаанд (AI) суурилсан автоматжуулалт хийдэг.
Би erxes компанид програм хангамжийн инженерээр ажилладаг. Нээлттэй эхийн erxes платформ дотор AI агентуудыг хөгжүүлж, TypeScript дээрх томоохон микросервис систем дээр ажилладаг. Үүнээс гадна монгол хэрэглэгчдэд зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүнийг эхнээс нь хийж, ашиглалтад оруулсан.
| Төсөл | Юу вэ |
|---|---|
| flint.mn | Монгол хэрэглэгчдэд зориулсан танилцах платформ: бодит цагийн чат, дуут мессеж |
| voices.mn | Мэдээний платформ: олон редакцтай CMS, эрхийн түвшин |
| devscomm.com | Монголын хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн сайт: нийтлэл, арга хэмжээ, хакатоны бүртгэл |
| piano.mn | Монголын төгөлдөр хуурын холбооны сайт: уралдаан, гишүүд, сургалт, мэдээ |
| erxes AI Agents | erxes CRM дотор 12 хоногт хийсэн AI агентын платформ (кейс судалгаа англи хэлээр) |
Танай бизнест үр дүн авчрах, хурдан бөгөөд найдвартай веб сайтыг эхнээс нь хийж өгнө. Компанийн танилцуулга сайтаас эхлээд онлайн дэлгүүр, захиалгын систем, нарийн логиктой веб апп хүртэл.
ДэлгэрэнгүйДавтагддаг ажлаа хиймэл оюун ухаанд (AI) даатгаж, багийнхаа цагийг чухал ажилд зарцуулаарай. Харилцагчийн асуултад хариулах, баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх зэрэг ажлыг танай системтэй холбогдсон AI агентаар автоматжуулна.
ДэлгэрэнгүйЮу бүтээхийг хүсэж байгаагаа товч бичээд илгээгээрэй — үнийн санал, хугацааг хамтдаа тодорхойлъё.