Үйлчилгээ

AI автоматжуулалт

Давтагддаг ажлаа хиймэл оюун ухаанд (AI) даатгаж, багийнхаа цагийг чухал ажилд зарцуулаарай. Харилцагчийн асуултад хариулах, баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх зэрэг ажлыг танай системтэй холбогдсон AI агентаар автоматжуулна.

AI-аар юуг автоматжуулж болох вэ

  • Харилцагчийн асуултад хариулах. Вэб сайт болон чат сувгууд дээр 24/7 ажиллах AI туслах. Танай үйлчилгээ, үнэ, журмын талаар таны өгсөн мэдээлэлд тулгуурлан хариулна.
  • Дотоод мэдлэгийн сангаас хариулах. Журам, гэрээ, гарын авлага зэрэг баримтаас ажилтнуудад хэрэгтэй мэдээллийг хайж, эх сурвалжтай нь гаргаж өгнө (RAG).
  • Баримт бичиг боловсруулах. Нэхэмжлэх, анкет, гэрээ зэргээс мэдээлэл уншиж, хүснэгт эсвэл системд автоматаар оруулна.
  • Тайлан, дүн шинжилгээ. Өгөгдлөөс тогтмол тайлан, график, товч дүгнэлт бэлтгэнэ.
  • CRM, дотоод системтэй холбогдсон AI агент. Харилцагч хайх, хэлцэл үүсгэх, даалгавар оноох зэрэг үйлдлийг хэрэглэгчийн эрхийн хүрээнд гүйцэтгэнэ.
  • Ажлын урсгал (workflow). Имэйл ангилах, мэдэгдэл илгээх, системүүдийн хооронд өгөгдөл дамжуулах зэрэг олон алхамтай процессыг автоматжуулна.

Хэрхэн хийдэг вэ

  1. Процессоо тодорхойлох. Аль ажил хамгийн их цаг авч байгаа, AI хаана бодит үр дүн өгөхийг хамтдаа тодруулна.
  2. Жижиг туршилт. Нэг процесс дээр ажиллах прототип хийж, танай бодит өгөгдөл дээр туршина.
  3. Системтэйгээ холбох. CRM, мэдээллийн сан, имэйл, чат зэрэг одоо ашиглаж буй системтэй холбоно.
  4. Хяналт, аюулгүй байдал. AI зөвхөн зөвшөөрөгдсөн өгөгдөл, үйлдэлд хандана. Чухал шийдвэрийг хүн баталгаажуулна.
  5. Нэвтрүүлэх, сайжруулах. Ашиглалтад оруулсны дараа үр дүнг хэмжиж, тогтмол сайжруулна.

Туршлага

Би erxes CRM платформ дотор AI агентын платформыг 12 хоногт хийж, ашиглалтад оруулсан (кейс судалгаа англи хэлээр). Үүнд олон AI загвар дээр ажилладаг чат, CRM-ийн эрх шалгадаг хэрэгслүүд, баримт бичиг, график үүсгэх, удаан үргэлжлэх ажлын урсгал, хуваарьт ажлууд багтсан.

Ашигладаг технологи: Mastra, OpenAI, Anthropic, MCP серверүүд, n8n, TypeScript.

Түгээмэл асуултууд

Манай өгөгдөл аюулгүй байх уу?

AI агент зөвхөн зөвшөөрөл олгосон өгөгдөлд, тухайн хэрэглэгчийн эрхийн хүрээнд ханддаг байхаар хийнэ. Нууцлал өндөртэй өгөгдлийг гадагш гаргахгүй байх, эсвэл өөрийн сервер дээр ажиллах загвар ашиглах сонголтыг хамтдаа шийднэ.

AI буруу хариулвал яах вэ?

AI-ийн хариултыг танай баталгаатай мэдээлэлд тулгуурлуулж, эх сурвалжийг нь харуулна. Мөнгө, гэрээ зэрэг чухал үйлдлийг хүн баталгаажуулсны дараа гүйцэтгэдэг байхаар тохируулна.

Монгол хэл дээр ажиллах уу?

Орчин үеийн AI загварууд монгол хэлийг ойлгож, бичиж чаддаг. Гэхдээ чанар нь даалгавраас хамаардаг тул танай бодит жишээн дээр туршиж, шаардлага хангаж байгаа эсэхийг эхлээд шалгана.

Ямар системтэй холбож болох вэ?

API-тай ихэнх системтэй холбож болно: CRM, мэдээллийн сан, имэйл, чат, хүснэгт, дотоод програм.

Хэр хугацаа шаардах вэ?

Жижиг туршилтыг ихэвчлэн хэдэн долоо хоногт хийж болно. Бүрэн нэвтрүүлэлтийн хугацааг туршилтын үр дүнд үндэслэн төлөвлөнө.

AI-г өөрөө хийж сурах сонирхолтой бол AI хийх арга нийтлэлийг уншаарай.

Мөн үзэх

Юуг автоматжуулмаар байна?

Хамгийн их цаг зарцуулдаг ажлаа товч бичээд илгээгээрэй. AI-аар хэрхэн автоматжуулж болохыг санал болгоно.