Үйлчилгээ

Веб сайт хийх үйлчилгээ

Танай бизнест үр дүн авчрах, хурдан бөгөөд найдвартай веб сайтыг эхнээс нь хийж өгнө. Компанийн танилцуулга сайтаас эхлээд онлайн дэлгүүр, захиалгын систем, нарийн логиктой веб апп хүртэл.

Ямар веб сайт хийж өгөх вэ

  • Компанийн танилцуулга сайт. Үйлчилгээ, бүтээгдэхүүн, холбоо барих мэдээллээ цэгцтэй харуулна.
  • Онлайн дэлгүүр. Бүтээгдэхүүний каталог, сагс, захиалга, төлбөрийн холболт.
  • Захиалга, бүртгэлийн систем. Цаг захиалга, гишүүнчлэл, арга хэмжээний бүртгэл.
  • Мэдээ, контентын сайт. Редакторууд нийтлэлээ өөрсдөө оруулдаг CMS-тэй.
  • Веб апп. Хэрэглэгчийн эрх, хяналтын самбар (dashboard), бодит цагийн чат, гадны системтэй холболт.

Хүсвэл сайтдаа харилцагчийн асуултад хариулах AI туслах нэмж болно. Дэлгэрэнгүйг AI автоматжуулалт хуудаснаас үзээрэй.

Яагаад надтай ажиллах вэ

  • Нэг инженертэй шууд харилцана. Дамжуулагчгүй, хариу хурдан, шийдвэр тодорхой.
  • Орчин үеийн технологи. Next.js, React, TypeScript. Хурдан ачаалдаг, найдвартай, цаашид өргөтгөхөд хялбар.
  • Гар утсанд тохирсон. Хэрэглэгчдийн ихэнх нь утаснаас ордог тул дизайныг эхнээс нь утсанд тааруулна.
  • Хайлтад гарахад бэлэн. Гарчиг, тайлбар, бүтэцлэгдсэн өгөгдөл (structured data), сайтын зураглал (sitemap) зэргийг анхнаас нь зөв хийнэ.
  • Контентоо өөрөө удирдана. Хүсвэл Directus, Strapi зэрэг CMS холбож, текст, зургаа програмчлалгүйгээр шинэчилнэ.
  • Код таных. Төсөл дуусахад эх код, хостинг, домэйны эрх бүгд танд үлдэнэ.

Ажлын явц

  1. Танилцах уулзалт. Зорилго, хэрэглэгч, шаардлагаа тодруулна.
  2. Санал, төлөвлөгөө. Хамрах хүрээ, хугацаа, үнийн саналыг бичгээр илгээнэ.
  3. Дизайн. Сайтын бүтэц, үндсэн хуудсуудын загварыг хамтдаа батална.
  4. Хөгжүүлэлт. Явцыг тогтмол харуулж, санал хүсэлтийг тухай бүр тусгана.
  5. Турших, нээх. Утас, компьютер дээр туршиж, домэйн, хостингоо холбоод нээнэ.
  6. Дэмжлэг. Нээлтийн дараах засвар, шинэчлэлт, нэмэлт хөгжүүлэлт.

Хийсэн ажлууд

  • flint.mn: Монгол хэрэглэгчдэд зориулсан танилцах платформ. Бодит цагийн чат, дуут мессеж, профайл бүтээгч. Next.js, TypeScript, PostgreSQL, WebSockets.
  • voices.mn: Улс төрийн сэтгүүл зүй, олон нийтийн санаа бодлыг холбосон мэдээний платформ. Олон редакцтай CMS. React, Express, PostgreSQL, MinIO.
  • devscomm.com: Монголын хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн сайт. Нийтлэл, арга хэмжээ, хакатоны бүртгэл, кодын даалгавар. Next.js, PostgreSQL, Auth.js.
  • piano.mn: Монголын төгөлдөр хуурын холбооны сайт. Уралдаан, гишүүдийн жагсаалт, сургалт, мэдээ. Next.js, Strapi CMS.

Түгээмэл асуултууд

Вэб сайт хийлгэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?

Хугацаа нь сайтын хэмжээ, функцээс хамаарна. Энгийн танилцуулга сайт хэдэн долоо хоногт хийгддэг бол онлайн дэлгүүр, веб апп илүү урт хугацаа шаарддаг. Шаардлагаа тодруулсны дараа тодорхой хуваарь гаргаж өгнө.

Веб сайт хийх үнэ хэд вэ?

Үнэ нь хуудасны тоо, функц, дизайн, гадны системтэй холболт зэргээс хамаардаг. Шаардлагаа товч илгээвэл тодорхой үнийн санал гаргаж өгнө.

Домэйн, хостингийг хэн хариуцах вэ?

Домэйн, хостингийг танай нэр дээр бүртгэж, тохиргоог нь би хийж өгнө. Ингэснээр бүх эрх танд үлдэнэ.

Сайтаа өөрөө засварлаж чадах уу?

Тийм. CMS холбосон тохиолдолд текст, зураг, мэдээгээ програмчлалгүйгээр өөрөө шинэчилнэ.

Одоо байгаа сайтаа шинэчлүүлж болох уу?

Болно. Одоогийн сайтыг шинжилж, хурд, дизайн, хайлтад гарах байдлыг сайжруулах эсвэл шинэ технологи руу шилжүүлэх санал гаргана.

Сайт маань Google-д гарах уу?

Сайтыг хайлтын системд зөв индекслэгдэхээр техникийн хувьд бэлдэнэ: хурд, бүтэц, мета тайлбар, sitemap. Эхний байранд гарах эсэх нь контент, өрсөлдөөнөөс хамаардаг тул баталгаа өгөх боломжгүй ч зөв суурийг нь тавьж өгнө.

Мөн үзэх

Веб сайтаа хийлгэх үү?

Ямар сайт хэрэгтэй байгаагаа товч бичээд илгээгээрэй. Үнийн санал, хугацааг тодорхой болгоод эргэн холбогдоно.